SuperBot

Өгөгдөл устгах заавар

Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 22

Messenger-ээр бизнестэй харилцсан бол

Та SuperBot ашигладаг бизнесийн Facebook хуудастай чатласан бол таны мэдээллийг (нэр, мессеж, оруулсан мэдээлэл) устгуулах хоёр арга бий:

  1. Бизнест шууд хандах: тухайн хуудсанд "миний мэдээллийг устгана уу" гэж бичнэ. Бизнесийн оператор таны бүртгэлийг SuperBot дотроос устгана.
  2. Бидэнд хүсэлт илгээх: [email protected] хаяг руу дараах мэдээллийг илгээнэ:
    • Facebook хуудасны нэр (аль бизнестэй чатласан)
    • Таны Facebook дээрх нэр

Бид хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, таны мессеж, профайлын мэдээлэл, оруулсан бүх талбарыг бүрмөсөн устгана.

SuperBot платформын хэрэглэгч бол

  1. SuperBot-д нэвтэрнэ.
  2. Тохиргоо → Аюултай бүс → Workspace устгах хэсгээр workspace болон бүх харилцагч, мессеж, захиалгыг устгана.
  3. Хэрэглэгчийн бүртгэлээ бүрмөсөн устгуулах бол [email protected] руу бүртгэлтэй имэйлээсээ хүсэлт илгээнэ.
Facebook-ийн "Apps and Websites" тохиргооноос SuperBot-ийн хандалтыг устгавал бид тухайн хуудаснаас шинэ мэдээлэл хүлээн авахаа зогсооно.

Өгөгдөл хариуцагч: Фрактал Смарт Сольюшнс ХХК, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Тайж, 401 тоот. Утас: 8030 5425.